DRAMA QUEENS

Ананд 😊
3 min readSep 28, 2019

Эр, эм, хөгшин залуугүй бүгдээрээ надад DRAMA QUEEN юм шиг санагддаг, зарим нь тэгж харагддаггүй ч дотроо тийм байдаг ч юм уу мэдэхгүй ээ ямартай ч бүгд л мөн гэдгийг мэдэж байна. Магадгүй зарим нь энэ хэллэгийг ашигладаггүй/мэддэггүй болохоос өөр ямар нэгэн үг ашигладаг байх, эсвэл зарим нь одоо би тийм биш ч гэж бодож байж магад. Чамд л гэж хэлэхэд чи мөн шүү. За тэгэхээр би ямар хүнийг, ямар үйлдлийг эсвэл ямар ааш занг ДРАМА гэж нэрийдээд байгаагаа тодорхойлъё.

ДРАМА Үйлдлүүд

  • Хэтрүүлэн бодогч- Нойл ороод гараа угаах 5-хан минутад чатанд нь хариу өгөөгүй бол өөр хүнтэй уулзаж байна гэж боддог ч юм уу
  • Хэтрүүлэн төсөөлөгч- Анх удаа уулзчихаад хуримаа төсөөлөгдөг ч юм уу
  • Галзуу хэрүүлч- Хэрүүл болох ямар ч шалтгаангүй зүйл дээр хэрэлддэг ч юм уу
  • Өө сэв хайгч- Хэн нэгнийг юун дээр алдах гэж байгааг байнга отож байдаг ч юм уу
  • Салахын туйл- Юм л бол блокллоо, салъя, болъё гэгдэг ч юм уу

ДРАМА Зан

  • Гомдомтгой
  • Хурдан уурладаг
  • Хэт сэтгэлийн хөөрөлтэй

Энэ дөнгөж эхлэл нь цаашаа нь гаргахад ч бэлэн байна. Дээрх жишээнүүд нийтлэг драмачдын гаргадаг үйлдлүүд. Зарим нь нэгхэн дээр нь мэргэшсэн байхад, өөр бүлэг хүмүүс нь бүгд дээр нь мэргэшсэн байдаг.

DRAMA Queen-тэй үерхэн гэдэг нь 15 толгойтой атгаалжин хар мангастай тулалдах мэт адил. Жишээ гэхэд л би өөрөө, би хэтрүүлэн бодогч энэ тал дээрээ өөрийгөө засах гэж оролдож байгаа ч яахын аргагүй л би хэтрүүлэн бодогч. Миний үерхэж байсан залуу утсан дээрээ нэг ч sms, чат гээд бүх юмаа дор дор нь устгаад байдаг зуршилтай байсан юм. Намайг галзууруулах дөхсөн шүү, бурхан минь. Би юугаа нуугаад байдаг бол гээд заримдаа унтаж чадахгүй, унтахаараа зүүдэлдэг байлаа. Гэхдээ яахав, миний таамгаар өөр хүнтэй чатладаг байж таарсан.

Өөр нэг жишээ гэвэл, танил маань найз залуутайгаа таарахгүй болоод салах гэтэл өнөөх нь амиа хорлон гэдэг байгаа. Энэ тэнэг шалтгаанаасаа болоод 3 сар хүсээгүй харилцаагаа үргэлжлүүлсэн дээ.

Хамгийн аймар нь дээрх үйлдлүүд бидний амьдралд хэвийн тохиолддог зүйл мэт хүмүүс хүлээж аваад байгаа нь асуудал юм. Тэгэхээр мэдээж энд ямар нэгэн зориулсан ерөндөг байх ёстой, яаж драма зангаа бүр мөсөн хаядаггүй юмаа гэхэд, ядаж яаж дээрдүүлэх арга зам байж л таараа гэдэг бодолдоо хөтлөгдөн туршиж үзсэн хэдэн аргаа хуваалцъя.

  1. Ярилцах- Ямар нэгэн зүйл чамайг тухгүй байдалд оруулж байвал, бодож төсөөлөөд байхгүйгээр ярилцаад үз. Бид ярилцахдаа жоохон тааруу ч оролдоод үзэхэд алдаад байх юм байхгүй.

2. Харах өнцгөө өөрчлөх- Юм болгоныг ойлгож болох олон тал байдаг. Тэгэхээр эсрэг хүнийхээ талаас харах гээд хичээгээрэй.

3. Өөрөөсөө асуу- Юм болгонд зөв байдаг хүн байх юм бол би үхсэн ч яахав. Тэгэхээр хэрэв миний буруу байвал яах вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Хэрэв чиний буруу байвал харилцаанд чинь яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

4. Өөрөөсөө асуу 2- Хэрэв чиний гаргаж байгаа үйлдлийг чамд гаргавал яах вэ

5. Бясалгал хий

Дээрх аргуудыг зөвхөн үерхэлдээ биш гэр бүл, найз нөхөд болон ажлын хамт олны харилцаагаа сайжруулах нэж ашиглаж болно.

За тэгээд өөрсдийгөө Drama Queen-үүдээс сэргийлэхэд нь эсвэл сайжирсан Drama Queen болоход нь нийтлэл маань тусалсан гэж найдаж байна.

Баяртай.

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг