TYPE

Ананд 😊
2 min readMar 21, 2020

Сүүлийн үед анги Facebook-т үерхэл хайх хүмүүсийн тоо өсөж байгаа нь баярлууштай. Гэхдээ дөнгөж танилцаж байгаа GAY-уудын дунд өргөн асуугддаг асуултуудын нэг бол ямар хүн таалагддаг вэ эсвэл type чинь юу вэ байдаг. Ерөнхий утга нь бол би танилцаж байгаа хүндээ таалагдах эсэхээ шалгаж байгаа гэж би хувьдаа бодоод байдаг юм.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ асуултын хариулт нь бараг л таныг гайхшруулах болно. Жишээлбэл: ухаалаг, эршүүд, эмэгтэйлэг биш, өндөр, намхан, махлагдуу, булчинлаг гэх мэт үнэндээ юу ч байж болно. Өмнө нь хүнтэй чатлаж үзээгүй бол энэ асуултын хариултад өөрийгөө бэлдээрэй гэж зөвлөе. Хачирхалтай нь ямар ч хүнээс асуухад хүмүүсийн хариулт миний хувьд үргэлж TОО MUCH байдаг.

Tэгээд надад хэд хэдэн асуултууд орж ирсэн юм.

  1. Бид хэрхэн энэ өөрт таалагдах хүнээ тодорхойлчхов?

Mиний бодлоор хүн өөрийн уулзсан, харсан гэх мэт өнгөрсөн цагт байсан туршлага дээрээ үндэслээд өөрт таалагдах хүнээ тодорхойлдог байх. Гэтэл хангалттай хэмжээний тодорхойлохоор хүмүүстэй уулзаагүй бол яах вэ? Үнэндээ бодоогүй ч тэнэг гэж бодсон зан нь cool төрлийн зан байвал яах вэ?

2. Бид үнэхээр тэр айхтар тодорхойлоод байгаа хүндээ татагддаг уу?

Бид яг реалист байж тодорхойлоод байгаа хүнээ хүн болгож хардаг уу? Ихэвчлэн бид өөрт таалагддаг жижиг сажиг зүйлсээ санаанд орсноо бичээд байдаг. Гэтэл тэдгээрийг нийлүүлбэл дажгүй хүн бүтэх болов уу?

3. Ер нь яг тодорхойлоод байгаа хүн маань оршдог байгаа даа?

Өндөр, булчинлаг, царайлаг, цэвэрхэн хувцасладаг, эршүүд гэхээр бурхан минь бараг л төгс төгөлдөр хүн байх хэрэгтэй байх нь. Tэгэхээр төсөөллийн найз залуу минь яг үнэн хэрэгтээ энэ дэлхий дээр оршин тогтнодоггүй бол яана вэ?

4. Оршин тогтнолоо ч намайг эсвэл чамайг минь тоох болов уу даа?

Хуруу дараад л сүрхий тодорхойлоод байсан хүний минь сонирхол юу байгаа бол, бид ихэвчлэн өөрийн байгаа бодит байдал дээрээ тулгуурлах биш, төсөөлөөд байдаг. Зүгээр нэг төсөөлөл биш, хэтэрхий гэж нэрлэцгээе.

Асуугаад байвал асуугаад л байна байх, тэгэхээр одоо эдгээр олон эргэлзүүлсэн манан дунд таныг төөрүүлчихгүйн тулд хэдэн зөвлөгөө өгье.

  1. Эхлээд өөрийгөө тодорхойл. Цаасан дээр буулгаад үз, бусдыг тодорхойлж төсөөлөхөөс өмнө өөрийгөө тодорхойлчихвол амар. Бүр болохгүй бол интернетэд байгаа тестүүдийг бөглөөд үз. /Англи хэл дээрх нь дээр байх/
  2. Одоо харин өөрийн type-аа яг цаасан дээр буулгаад үз. Бичээд үзвэл чамд таалагддаг гэж байсан зүйлс чинь ой гутам эсвэл таалагдахгүй байх гэсэн зүйл үнэндээ алт эрдэнэс байж ч магад.
  3. Tодорхойлсон зүйлсээ өөрөөсөө асуугаад үз. Үнэхээр үерхэх хүн чинь 180аас дээш өндөртэй байх хэрэгтэй юу? Tогтвортой үерхлийг үнэхээр өндөр авраж авч үлдэх үү? Үгүй л болов уу.
  4. Mуухай ч гэсэн толинд нэг удаа хараад үз. Үнэхээр өөрөөсөө хэтэрсэн хүн хүсээд ганц бие удаан яваад байгаа юм биш биз? Стандартаа буулгах нь тийм зөвлөмөөр зүйл биш ч, өөрөө зүүдлээд яваа юм биш биз?

За тэгэхээр энд хүрээд өндөрлөе. Эргэлзүүлж юм бодогдуулсан гэж найдаж байна. Хайр дурлал удахгүй танд ирнэ гэж найдаж байна.

Баярлалаа, Баяртай.

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг