Аньсан нүд

Ананд 😊
2 min readJan 13, 2021

Нүдээ гэнэт нээлээ, хэр удаан аньсан байснаа ч үнэндээ мэдэхгүй нь гэхдээ эргэн тойронд гарсан өөрчлөлт болгоныг харахад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байх шиг.

Нүдээ гэнэт нээлээ, хэзээ нүдээ аньсан байснаа ч үнэндээ санахгүй нь гэхдээ бусад яаж харьцаж байгаагаас харахад олон жилийн өмнө аньсан бололтой харагдах шиг.

Нүдээ гэнэт нээлээ, яагаад нүдээ аньсан байснаа ч үнэндээ бодоод олохгүй нь гэхдээ өөрийнхөө байгааг харахад үнэнээс зугтаад л аньсан бололтой мэдрэгдэх шиг.

Яаж яваад энд хүрснээ мэдэхгүй ч хүрээд иржээ. Хүрч ирэх ирэхдээ өрөвдөлтэй газар хүрээд ирж. Хоосон худлаар өөрийгөө дүүргэж ирснээс болоод би энд хүрч. Хүрээд ирж гэснээс анхнаасаа ч энд байсан байж магадгүй юм. Ямартай ч нүдээ нээгээд харахад буцаад анимаар газар би зогсож байна. Одоо харин би нүдээ нээсэндээ харамсан учир нь нүдээ аньсан байхад хоосон зүйлээр өөрийгөө дүүргэж ядаж би жаргалтай байж. Харин одоо би нүдээ буцаад аньж чадахааргүй тийм л аймаар газар дунд зогсож байна.

Одоо би хаачих вэ, тоон тэнхлэгээр хэмжиж үзвээс би сөрөг хязгааргүй дээр байх шиг. Tэгээс эхэлсэн энэ амьдрал минь хорин дөрвөн жилийн дараа гэхэд энд хүрээд иржээ. Ул нь эерэг тоон тэнхлэг рүү яаравчилсан би, энд нүдээ нээлээ. Нүдээ аниад л дуусгаж болох энэ амьдралыг би яагаад гэдгээ мэдэхгүй ч нүдээ нээж дуусгахаар шийдсэн бололтой. Нүдээ нээсэндээ харамсах, гуних эсвэл баярлах хөрөхийн алийг хийхээ мэдэхгүй ч би нүдээ нээчихлээ. Эргэн тойронд минь хэн ч байхгүй хов хоосон тэр газар би нүдээ нээлээ.

Хоосон тэр газраас юун түрүүнд би Ганцаардалыг олов, эргэн тойронд дүүрэн хүмүүс байх ч Ганцаардал түрүүлж надтай энэ аймаар газар таарлаа. Надад юу ч хэлсэнгүй, над руу харсан ч үгүй. Tэр зүгээр л хажууд минь байх нь тэр. Хол байхыг шаардсан ч хөдөлж өгсөнгүй. Харин төд удалгүй тэр өөр нэг найзаа авчирав. Tүүнийг Гуниг гэх юм. Намайг Гуниг харин ч нэг сайхан тэвэрлээ. Ганцаардал Гуниг хоёр сайн найзууд болтой, гэхдээ би ч сайн найз нь болтой. Намайг орхисонгүй. Би ч үнэндээ тэднийг орхихийг хүссэнгүй.

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг