Ижил хүйстнүүдийн болзох соёл

Ананд 😊
3 min readDec 8, 2020

Угтаа бол гарчгаа зөвхөн ‘Болзох соёл’ гэж онооё гэж бодсон ч яах аргагүй л бид нарт илүү өөр нууцлаг дүрэм байх шиг санагдсан болохоор тодорхойлоод бичлээ.Өмнөх нийтлэлийг уншсан бол ямартай ч хэрхэн хүнээ хаанаас яаж олоод болзоонд авчрах талаар ярилцсан байгаа. Харин одоо болзоогоо хэрхэн хөгжилтэй байлгаж болох, хэрхэн анхны болзооноос дараагийн болзоонд амжилттай урих вэ гэх мэт асуултуудад өөрийн зүгээс хариу өгье.

  1. Болзоон дээр хэрхэн хувцаслах вэ? Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг чамайг илэрхийлэх хамгийн эхний зүйл бол хувцаслалт. Үүн дээр миний бодлоор гял цал байх хэрэггүй санагддаг учир нь хоёр эрэгтэй хүн уулзаж байх үед нэг нь бусдын анхаарлыг татах тод өнгийн хувцас өмссөн байгаа нь эсрэг хүнээ тавгүй байдалд оруулах боломжтой байх юм. Tэгхээр энгийн хирнээ чамин байвал болох байх.
  2. Хаана болзох вэ? Анхны сэтгэгдэл гэгч зүйлийг хүн ганц л удаа хүнд өгөх боломжтой байдаг тул хаана уулзах вэ гэдэг чухал асуудал. Нөгөө талаасаа чамайг ямар төрлийн хүн бэ гэдгийг илэрхийлээд өгөх байх. Жишээлбэл байнга л тансаг чамин газар ордог хүнд энгийн нэг газар урих нь төдийлэн сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж бодохгүй байна.
  3. Харилцан яриа ямархуу байвал зүгээр вэ? Би хувьдаа уйтгартай болзоонд дургүй тул болзох гэж байгаа хүнээ сайн судлахыг хичээдэг. Судалгаан дээрээсээ үндэслээд юу ярьж болох мөн асууж болох гэдэг чухал. Жишээлбэл миний хувьд хүүхэд насанд аав гэж хүний үүрэг байгаагүй тул хүн болзоон дээр аавынхаа талаар ярихад тухгүй байдаг. Энэ мэтчилэн асуудлаас зайлсхийхийн тулд зөв асуултыг мөн зөв харилцан яриаг эхлүүлэх хэрэгтэй. Би амжилттай болзохын тулд болзоон дээр асууж болох 100-н асуулт гэсэн нийтлэл хүртэл уншиж байлаа. Хөнгөн шальдар бульдар асуултуудаар бүтэн болзоог дуусгаж байхын оронд эхлээд асуусан асуултуудаасаа ургуулж сонирхолтой сэдвийн талаар асуух нь хавь илүү. Жишээлбэл дуулах дуртай хүн байвал ямар төрлийн дуу сонсдогоос Mонголын болон дэлхийн урлагийн харьцуулалт хүртэл ярих боломжтой юм.

Харин одоо жижиг зөвлөгөөнүүдийг доор бөөгнүүлье:

  1. Нүд уруу нь хар, уулзаж байгаа хүнийхээ нүдрүү харж харилцан яриа өрнүүлэх нь өөртөө итгэлтэй хүн шиг харагдана.
  2. Байнга инээмсэглэ, инээмсэглэл хүнийг татах увдистай зүйл гэж боддог. Ямартай ч инээх болгондоо инээмсэглэх нь дараа нь чамайг бодогдуулах ихээхэн магадлалтай гэж зөвлөх нь байна.
  3. Бэлэн бай!!! Awkward silence буюу эвгүй чимээгүй байдлыг байнга эвдэхэд бэлэн асуултуудтай бай. Чимээгүй байдал шиг тэнэг зүйл болзоон дээр байдаггүй.
  4. Цаг болон утсаа битгий хар, энэ нь танийг болзоогоо хурдан дуусгаад яараад байгаа юм шиг санагдуулж нөгөө хүндээ бүтэлгүй болзооны дурсамж үлдээх тул аль болох цаг битгий хараарай.
  5. Mэдрэмжтэй бай! Анги facebook-ээс авсан судалгаанд 20 хүн орсноос талаас дээш хувь нь анхны болзоон дээр гар барихад дургүй байдаг гэж санал өгсөн байсан. Гэхдээ бүгд дургүй гэсэн үг биш, тэгэхээр их л мэдрэмж шалгасан зүйл байх нь.
  6. Tаалагдсан бол ямар нэгэн байдлаар болзоонд урь, би гадаадад байхдаа Mонголд байгаа залуутай онлайн болзоо хийж үзэж байсан. Цагийн зөрүүгээр тэр Mонголд оройн хоолоо харин би өдрийн хоолоо идэж байсан. Болзоонд урьж байгаа болохоор би өөрийнх нь орох рестораныг нь сонгож өгөөд, өөрөө адил төстэй хоолтой газар орж байсан. Tиймээс таалагдсан хүн чинь байнга ганц бие байхгүй тул асуух хэрэгтэй.
  7. Бэлэг??? Бэлэг өгөх хэрэгтэй юу? Эхний болзоон дээр дэмий ч хэрэв удаан харилцаж байгаад уулзаж байгаа хүндээ өмнө нь ярьж байсан сэдэвтэй холбогдолтой жижигхэн бэлэг байж болох юм.
  8. Өөрийнхөөрөө байх, эхний болзоон дээр ихэвчлэн хүн биеэ барьдгаас болоод заримдаа тухайн хүндээ өөрт нь таалагдахгүй байгаа мэт мэдрэмж төрүүлэх гээд байдаг тул ядаж чи тийм биш байгаарай.

Ингээд харахаар болзоо гэдэг чинь ямар хэцүү зүйл юм бэ гэж харагдахаар байна. Ямар их дүрэм юм бэ, чүй ай болзох хүнээ олж байхад болзох хүнээ олохоос хэцүү зүйл цаана нь хүлээж байгаа юм уу гэж бодож байж магадгүй. Гэхдээ миний хувьд болзох үнэхээр хэцүү байдаг ч өөр өнцөг, өөр үзэл бодол харах боломжтой байдаг тул аль болох эерэг талаас нь харах гэж хичээдэг.

Гэхдээ аз таараад амжилттай боллоо гэж бодоход цаашлаад үерхэл болох тул болзоог битгий цагийн гарз гэж хараарай. Болзоог би хөрөнгө оруулалт гэж хардаг, эхний ээлжид цаг мөнгө завын зарлагатай байж болох ч хүсэж байсан аз жаргалыг авчрах боломжтой тул эерэгээр харахыг хичээгээрэй. Хэцүү байх ч гэсэн битгий шантраарай.

Амжилт хүсье

Баярлалаа, баяртай уйтгарт хөл хорионы аль нэг өдрөөс

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг