Ижил хүйстэнтэйгээ хэрхэн болзох вэ?

Ананд 😊
3 min readNov 28, 2020

Блогт байгаа өмнөх бүх нийтлэлийг харь оронд эх орноо санан суухдаа бичсэн болохоор практик зүйлүүдийн талаар бичих боломжгүй байсан. Харин одоо би гэрээс гарах боломжгүй ч сэтгэл зүрх, бие махбод минь гэртээ ирсэн нь сайхан. Ирээд тусгаарлалтаас өмнө нэлээдгүй болзож үзсэн туршлага болон өмнөх туршлагадаа үндэслээд болзох талаар нэгтгэх гэж үзье.

Болзоог хаанаас эхлээд хаана дуусах боломжийн талаар эхлээд бодоод үзье.

  1. Болзох хүнээ олох
  2. Болзох газраа олох
  3. Хийх зүйлээ тодорхойлох гэх энэ дарааллаар болзоо эхлээд дуусах боломжтой. Гэхдээ ингээд тодорхойлоод л дуусчихгүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа шүү дээ.

Өөрийн зүгээс зөвлөгөө өгөх байдлаар тулгардаг асуудлуудыг шийдэх гэж үзье.

  1. Mиний ажигласнаар хүмүүс болзох сонирхолтой байдаг ч хэнтэй гэдгээ мэддэггүй, хэрэв та Grindr апп ашиглагдаг бол намайг юу ярьж байгаа гэдгийг мэдэх байх. Үүн дээр миний зөвлөгөө гэвэл бүх л төрлийн боломжийг ашиглаж болзож үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Grindr, Tinder, Blued гэх мэт апп-ууд татаж аваад чаталж үзээд болзох хүнээ олж болж байна эсвэл хуурамч Facebook хаяг нээж бусадтай харилцах ч боломжтой. Харин энэ аргуудаас хавьгүй илүү арга нь биеэр очих юм. Pub-д сууж пиво шимэнгээ тэнд суух залуучуудыг сонжиж таалагдсан хүнтэйгээ амьд харилцаа үүсгэх нь хамгийн хурдан болон үр дүнтэй арга юм.
  2. Ингээд бид болзох хүнээ оллоо гэе, гэхдээ одоо юу хийх вэ гэдэг асуудал тулгарна. Шууд л бидний толгойд буудаг кино үзэх, хоол идэх хуучирсан арга уу. Шинэ юу байж болох вэ гэх мэтээр ургуулан бодож эхэлнэ. Хийж болох зөндөө зүйл байдаг ч бид бүхний хамгийн санаа зовдог зүйл нь хүмүүс юу гэж бодох бол, ижил хүйстэн гэдгээ баригдчих биш байгаадаа гэх айдас. Энэ айдсаасаа болоод болзоогоо цуцлах ч тохиолдол байдаг. Зөвлөгөө гэвэл миний бодлоор тусдаа байх боломжийг бүрдүүлэх нь чухал. Ухаалаг байвал мөнгө үрэхгүй хирнээ романтик болзоог ч өнгөрүүлэх боломжтой. Жишээ болгоод саяханы болзооны талаар цухасхан дурдъя. Tүүнтэй эхний ээлжид тохирох эсэх болон хэрхэн харагдах талыг шалгахын тулд кофе шопд уулзсан. Ингэснээрээ бид тухгүй харилцаанаас хурдхан зугтах боломжтой юм. Дараа нь байсан газраасаа гараад мөн л бусдын адил хийх зүйлээ бодож эхэлсэн. Ингээд алхах зуураа юу хийхээ бодож байтал гэнэт толгойд нэг санаа орж ирсэн нь, ажил уруу явахад паркт өглөө оройн цагаар хэн ч байдаггүйг анзаарсан тул тийшээ алхаллаа. Үнэхээр л бодсон шиг хэн ч байгаагүй хирнээ гэрэлтүүлгүүд асаалттай байсан болохоор орчин ч өөрөө бүрдсэн тул хөтлөлцөж тэр бүхий үнсэлцээд хүртэл амжсан. Tэгхээр болзох газрыг хаана ч байлгах боломжтой юм.
  3. Сүүлийнх бол хоёрдугаар сэдэвтэйгээ агаар нэг зүйл, газраа сонгосон бол хийх зүйл ойлгомжтой. Харин болзоогоо хэрхэн дуусгах гэдэг маш чухал. Зарим хүмүүс болзоог дуусгаж өгдөггүй, зогсолтгүй ярьсаар байх ч юм уу эсвэл гэнэтхэн л дуусгах ч юм уу. Tэгхээр тухайн хүн таалагдсан, таалагдаагүйгээс хамаараад аливаа болзоог тааламжтай дуусгах хэрэгтэй санагддаг. Хэрэв таалагдсан бол хүргэж өгөх үү гэж асуух эсвэл дараагийн болзоогоо товлоод салах харин таалагдаагүй бол уулзахад таатай байлаа гэх мэт эелдэг үгээр болзоог дуусгах хэрэгтэй.

Mэдээж дээр дурдсан бүх зүйл бол болзоог хэрхэн төлөвлөх, юу хийж болох талаар ярилцлаа. Үүн дээр нэмэгдээд харилцан яриагаа хөгжилтэй байлгах, болзоонд урьсан хүнтэйгээ сонирхолтой зүйлийн талаар ярилцах гэх мэт хүчин зүйлүүд хамгийн чухал. Энэ талаар дараагийн нийтлэлээрээ уулзъя.

Нэг ч гэсэн хэрэгтэй зүйл байсан гэж найдаж байна.

Баярлалаа, баяртай. Жавартай нэгэн өвлийн өдрөөс

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг