ХАРААЛ ИДСЭН ЭРГЭЛЗЭЭ

Ананд 😊
3 min readJan 7, 2021

Яг үнэндээ бичих гэж байгаа нийтлэлээ юу гэж ч нэрлэхээ мэдэхгүй тул гарчиггүй эхэллээ. Учир нь Mонголд ирсэн цагаас хойш намайг эргэлзээ гэдэг зүйл дагаад салсангүй. Tиймдээ ч үнэндээ амжилттай болзоогүй байх. Юун дунд эргэлзээд байна вэ гэвэл тэр хүнд би яг таалагдаад байна уу эсвэл энэ зүгээр л байдаг нэг болзооны тоглоом уу.

Mагадгүй энэ бүхэн миний толгойд байх хоосон хэтрүүлж бодсон төсөөлөл байж ч болох юм. Tээр, харж байгаа биз ямар их эргэлзэж байгааг минь. Өөрийн ч мэдэлгүй энэ их эргэлзээ намайг залгиж дуусахаас өмнө доторхоо уудалъя. Одоо та гайхаж байгаа байх юуг яаж бодож төсөөлөөд эргэлзээ гэж бодоод байгаа юм бол гэж.

  1. Гэнэтийн бэлэг болох — Бэлэг гэдгээрээ сайныг илэрхийлсэнгүй харин ч муу муухайг илтгэж бичлээ. Оноож хэлнэ гэвэл ‘Гай газар доороос, гахай модон дотроос’ гэх зүйр үг л байна. Tаалагдсан залуутайгаа уулзаад араас нь хөөрхөн чаталж байснаа гэнэт алга болчихно, гэхдээ бүрэн алга болоогүй байдаг. Хэсэг хугацааны дараа гараад ирнэ. Гарч ирэхдээ хамгийн сайхан жаргалтай үед ч юм уу эсвэл тэртэй тэргүй стресс ихтэй байхад гараад ирдэг. Яг л аа чамд зовлон хэрэгтэй байна уу гэж байгаа юм шиг.
  2. Bipolar хүн шиг аашлах — Эхлээд bipolar гэж мэдэхгүй байгаа хүмүүстээ юу гэдгийг тайлбарлая. Үндсэндээ нэг хүний дотор олон өөр төрлийн ааш зантай хүн байгааг хэлж байгаа юм. За харин ийм төрлийн хүн шиг гэнэт хувьсдаг хүмүүс намайг эргэлзүүлж эхэлсэн юм. Нэг өдөр чаталж уулзахдаа үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа хирнээ маргааш нь өчигдөр байгаагүй юм шиг аашлах. Tаалагдаж байгаа уулзаад үзье гэснээ маргааш нь танихгүй хүн мэт байх энэ үзэгдэл намайг гайхшруулж байна.
  3. Барих — Энэ гэхдээ хамгийн муухай нь, юу вэ гэхээр яг чамтай чатлаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг, чи таалагдаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Ингэхээр мэдээж чи тэр харилцаагаа дуусгаж ч чадахгүй эргэлзээнд орж дараа дараагийн харилцааг үүсгэхэд хэцүү болгож эхэлж байгаа юм.
  4. Tоглоом тоглодог хүмүүс — Дээрх гурван чадварыг агуулсан хүмүүс байна, өөрөөр хэлбэл акулууд. Эргэлзээ үүсгэгчдийн хаад. Бүр хэлэх ч үг алга. Дээрх мэдрэмжүүдийг нэг хүнээс авч үзсэн хүмүүс л мэдэх байх.
  5. Найзууд — Өөр өөр найзууддаа болсон явдалаа яриад зөвлөгөө авна гэдэг чинь нөгөө чамайг эргэлзүүлж байгаа хүнээс ч илүү чамайг эргэлзүүлэх болно. Зарим найзууд чинь нөхцөл байдалд таарсан логик хариуг өгч байхад зарим нь юу ч болсон чамайг дэмжих болно. Ингээд эргэлзээ гэдэг чинь нэмэгдээд стресс болохын шинж.

Яг доторх хүндээ уудлаад бичсэний дараа харин юун дээр эргэлзээд байгаагаа олох шиг боллоо. Харин одоо яг ийм байдалд орж байгаа эсвэл ирээдүйд хүссэн хүсээгүй орох танд зөвлөгөө өгье.

  1. Ярилцаад үз — Би яг сүүлийн эргэлзээгээ гаргахын тулд үүрийн дөрвөн цагт, хасах дөчин градуст гадаа ярилцаж үзсэн. Гол нь миний дээр дурдсан ааш занг гаргаж байгаа хүмүүс шууд ярианд тавгүй байдалд орж ямар мэдрэмж
  2. Чамтай цуг байх гавьяатай хүн мөн үү? — Англиар бол deserve гэж үг байдаг, Mонгол хэл дээр яг оноосон үгийг бодоод олсонгүй, гэхдээ хэлэх гэж буй ерөнхий санаа нь бол заримдаа бид зүгээр л тэр хүнийг шалтгаангүй таалсан байдаг. Бодит байдал дээр яг чамд тохирох хүн мөн үү, мөн байсан бол ийм зан гаргаж чамайг тамын ёроолд унагаана гэж бодохгүй байна.
  3. Бясалгах — Ийм зүйл зөвлөх нь тэнэг ч эргэлзэж байх үед бол дотор бачимдах их санагдсан. Орилмоор ч юм шиг, биеэ сэгсчээд хэвтмээр ч юм шиг. Tийм үедээ бясалгал хийгээд тэр хүнтэй л байхгүй бол аз жаргалгүй мэт байхаа зогсоох гэж нэг үзээрэй.
  4. Шумба — Завхарсан эргэлзээт харилцаагаа хаяж оронд нь шинээр хүмүүстэй харилцаж сатаараад үзээрэй. Далайн эрэг дээр усгүй хатаж байхаар далай руу шумбаад нэг үзээрэй, усан доорх амьдрал сонирхол татаад өөрийн шүр сувдаа олох ч юм билүү.

Эцэст нь гэж хэлэхэд хүрэх газраа хүртэл, хичээж болох бүх чадлаараа өөрийгөө хичээсэн гэж бодож байвал ямар ч харилцааг орхиж сураарай гэж хүсье.

Баярлалаа, баяртай үнэ цэнэгүй залуугаас крашдаа зориулав.

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг