ХУРДАН САЛАЛТ

Ананд 😊
3 min readSep 25, 2019

Надаар хэлүүлэлтгүй ихэнх GAY үерхэл уддаггүй гэдгийг мэдэх байх, магадгүй яагаад гэдэг асуулт төрж байсан байж магадгүй. Зарим нь үерхэж үзмээр байхад бусад нь яаж тийм хурдан үерхээд салаад байгаа талаар бодож байсан бол асуултад чинь би хариулт өгөх гэж хичээе.

Их Британийн Open University нэртэй их сургууль 5000 хүнийг судалгаанд хамрагдуулж, ижил хүйстнээ сонирхогч хосууд нь эсрэг хүйстнээ сонирхдог хосуудаас илүү аз жаргалтай ч, бага бие биенээ энхрийлэг гэдэг үр дүн гаргаж авчээ.

Тэгэхээр бид бусдаас илүү аз жаргалтай байж үерхлийн энэ талбар дээр удаан үлдэж чадахгүй байна вэ?

  1. Application- Ямар нэгэн шалтгаанаар бид Grindr, Facebook-ээ үерхсэн ч ашиглаад байдаг, энэ нь ганц бие байх байдлыг магадгүй одоо байгаа хамтрагчаас нь илүү нэгэнд санаархах гээд л өдөөх шалтгаан мундахгүй.

2.Төсөөлөл- Бид хүнтэй үерхэхээсээ өмнө өөрсөндөө төсөөлөл үүсгэчихдэг. Үерхвэл ингэнэ тэгнэ гээд л явж өгдөг, гэтэл төсөөлөл бодит байдалтай нийцэх тохиолдол хэр байдгийг бид мэддэг шүү дээ

3.Хов жив- Энийг бичихээсээ ч бараг айж байна, үерхэж байгаа хүнийх нь талаар нэг танил нь юм хэлнэ. Хачирхалтай нь тэр хов үерхэлд нөлөөлчихдөг. Надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа даа.

4.Хардалт- Өмнө нь үерхэж байсан хүнтэй нь, найзтай нь эсвэл бүр үеэлтэй нь хардаад байдаг, мэдээж тийм үерхэл яаж хол явах вэ.

Дээрх жишээнүүд бол дөнгөж эхлэл нь секс, бодлогогүй байдал, драма зан гэх мэтийг цаашаа тоолоод байвал барагдахгүй. Тэгэхээр сайн анзаараад үзвэл бид үерхлийг маш хурдан эхэлчихдэг, нэг нэгэндээ итгэж ч эхлээгүй байхдаа үерхсэн хүмүүс чинь хов живэнд бүдрээд уналгүй яахав. Харагдах байдалд нь нүд унагаад бусад зүйлсэд нь сохор ханддаг ч юм уу. Энэ бүх асуудлуудаас сэрэмжлүүлээд та нарт дагаж болох хэдэн зөвлөгөө өгье.

  1. Битгий хурдан үерхэ, бие биенээ мэдэхэд цаг зарцуул. Илүү их болз. Easy come, easy go
  2. Бусдаас битгий их юм хүлээ, хүнээс томыг хүлээвэл дараа нь сэтгэл гонсойх магадлал өндөртэй. Тэгэхээр БУСДААС БИТГИЙ ИХИЙГ ХАР.
  3. Аль болох харилцаагаа зөвхөн өөрсдөд дээрээ төвлөрүүлэхээр хичээ. Ямар нэгэн апплекеишн, цахим хуудсаа түр хаагаад, хэн нэгнээс хамтрагчийнхаа талаар хов жив авахгүйгээр хэсэг хугацаанд үерхлээ хичээсэн (хувиа хичээсэн гэдэг шиг) бай.
  4. Гадаад төрх чухал ч үерхэлд ааш зан чухал гэдгийг сана.

За харин одоо ямар харилцаанаас зайлсхийх хэрэгтэй талаар бичье, ямар тохиолдолд та хурдан салах хэрэгтэй талаар гэсэн үг.

  1. Дөнгөж эхэлж байгаа харьцаанд хичээх хэрэггүй, үерхлийн дунд хичээл зүтгэл гаргаж болох ч эхнээсээ хичээгээд эхэлбэл тун хэцүү.

2. Сексээс бусдаараа таардаггүй хосууд байдаг, хэрэв тийм харилцаанд байгаа бол орхих хэрэгтэй. Секс хайр дурлалын чухал хэсэг мөн ч бүх хэсэг нь биш.

3. Байнга хэрэлдээд байдаг бол, хосууд хэрэлдээд харилцаандаа ахилт дэвшилт гаргаж байвал нэг өөр. Харин байнга хэрэлддэг хирнээ хэрүүлээсээ харилцаагаа дээшлүүлж чадахгүй бол хэцүүхэн.

Хэлэх гэсэн санаа нь тэрхэн хооронд үүсэж байгаа догдлолоос болоод буруу алхам хийгээд, дараа нь харамсаж байхаар анхнаасаа зүрх сэтгэл болон оюун тархиа хослуулан ашиглах хэрэгтэй.

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг