Чатлах соёл

Ананд 😊
2 min readAug 15, 2020

Анзаараад байхад АНГИ Facebook-т ямар их дагаж мөрдөх дүрэм, нийтлэг журам байдаг юм бэ? За тэгэхээр хамгийн эхлээд хоорондоо чатлах талаар бүх л бүтэн бараг энэ соёл болсон зүйлийн талаар өөрийн бодлоо хуваалцъя.

Tэгэхээр юуны түрүүнд хэд хэдэн төрөлд хүмүүсээ хувааж авч үзье.

  1. Шууд залгаад ороод ирдэг хүмүүс- Бурхан минь нээрээ энэ хүмүүсийг ойлгочих юм бол бараг амьдралын бүх учир олдох гэж байгаа юм шиг санагддаг шүү.
  2. Сексдэхүү, хөхүүлэх үү, хөхөх үү г.м хийж болох бүгдийг асуудаг хүмүүс.
  3. Хүссэнээр нь болоогүй тохиолдолд доромжилдог хүмүүс- Орк, биеэ үнэлэгч, янханаар нь дуудаад алж өгнө дөө.
  4. Байдаг л нэгэн жирийн чатладаг хүмүүс.
  5. Чат өөрөө бичснийхээ дараа хариу өгөхөөр seen-ддэг хүмүүс.

Аз болж 1,2,3,5 дугаарын төрлийн хүмүүс 4 дугаараасаа бол хамаагүй бага. Tэгхээр нийт масс болох жирийн л нэгэн хүмүүсээ илүү дэлгэрэнгүй авч үзье.

  1. Tэдний чат ихэвчлэн нэр, нас, өндөр болон тал асууж эхэлдэг. Mагадгүй ингэж эхлэх нь таван жилийн өмнө зүгээр байсан байж болох 21-р зууны хүмүүс бид цаг хугацаатайгаа зэрэг алхах хэрэгтэй гэж бодож байна.
  2. Зургаа солих дээр асуудал үүсгэх, миний хамгийн дургүй хэсэг. Зургаа ерөөсөө өгдөггүй, өгөхөөрөө өөр хүний зураг өгнө эсвэл хүнд зургаа өгдөггүй гэхээс өөр хариу өгдөггүй хүмүүс.
  3. Чатанд удаан хариулах- Яриад ч хэрэггүй байх гэж бодож байна.

Ингээд өөрийн зүгээс хүнтэй харилцах харилцаагаа хэрхэн хөгжилтэй байлгаж дараагийн шатанд хүргэх боломжтой талаар өөрийн бодлоо хуваалцъя.

  1. Нарийн нюуанстай байх- За тэгэхээр нас, өндөр, жин болон тал гэх мэт зүйлс мэдэх хэрэгтэй чухал зүйл мөн л байлгүй яахав. Tэглээ гээд та бүгдийг нэг дор асуу гэсэн үг биш. Tэгэхээр жоохон мэдрэмжтэй хандах хэрэгтэй байх нь.
  2. Хувь хүнийг нь үнэхээр мэдмээр байгаа гэдгээ мэдрүүлэх янзтай асуултууд асуух хэрэгтэй. Хамгийн энгийн нь гэхэд л хийх дуртай зүйлс эсвэл хийж үзсэн зоригтой үйлдэл ч юм уу. Зүгээр л нэг чат байснаас бие биенээ мэдсэн хөгжилтэй чат байвал дээр.
  3. Боломжтой бол ярих хэрэгтэй, утсаар ярих нь хоёрыг учруулж холыг ойртуулахад дөхөм болно. Mөн ярих нь чатлахаас илүү дотно мэдрэмж төрүүлэх болно.
  4. Удаан хоорондоо чатлах нь миний хувьд хамгийн буруу зүйлүүдийн нэг санагддаг. Чатлах нь маш олон эргэлзээ, буруу ойлголт үүсгэх магадлалтай. Жишээлбэл онигоо маягаар явуулсан чатыг чинь шууд хүлээж аваад чатлахаа болих ч юм уу. Tэгхээр уулзсан нь шулуухан.

За тэгээд хөлдүү төмс байгаад байлгүй шинээр бүгдийг эхлэх гээд үзээрэй.

Баярлалаа, баяртай.

--

--

Ананд 😊

24 настай гей залуу, өөрийн бодлоо сийрүүлж бусадтай хуваалцах гэсэн мухлаг